Баян Монгол
Монголчуудыг гадныхан "Алтан дээр суусан гуйлгачид" гэцгээдэг. Харин бид алтаар гулгих монголчууд болчоод бусаддаа алтны тулсламж үзүүлээд байгаа мэт. За энүүгээр юу өгүүлэх вэ гэвэл бид "ЯАДУУ" гэдэг нэрийг монголынхоо 70% гаруй хувь хүн эзэмшээд байгаа юм. Би хүртэл ядуусын тоонд орчоод яваад байгаа юм. Яагаад ядуусын тоонд орсон бэ гэвэл би олон улсын өдөрт зарцуулах мөнгөний хэмжээ маш бага гэсэн. Надтай ижилхэн хүмүүс маш олон байгаа хэдийч бид бүгд баян хүмүүс шиг биш ядуу хүмүүс шиг биш дундаж амьдралруу тэмүүлдэг юм. Дундажруу шилжихэд садаа болж байгаа зүйл бол бид наргиж цэнгэж урлаг соёл болон бусад зүйлсүүдийг алжаалаа тайлах ёстой байдаг гэтэл ядуу. Монголд тэдгээр нь арай ихдээд байгаа юм бол уу даа гэж надад бодогдог юм. Дундаж руу тэмүүлхэд бид чадвар болон хөдөлгөөн ихтэйгээр амьдрах хэрэгтэй гэж бодож байна. Дундаж болоход бидний хийсэн ажлыг төрийн бодлогоор биш хүнийг үнэлэх үнэлэмж гэдэг зүйлийг монголчууд бүгд нэмэгдүүлэх хэрэгтэй. Хувийн байгууллага гэж зүйл олонх нь болсон энэ үед тэд өндрөөр үнэлж чадаж байгаа гэж боддог байх л даа. Эзэд нь юу хийлгэж байгаагаа мэддэг байх л даа. Тэд өгч байгаа цалингаа аваад өөрсдөө өрхийнхөө оролгод хэрэглэж үзээгүй учир хүрч байгаа эсэхийг нь мэддэггүй. Саяхан гадаадад амьдарч байгаад ирсэн хүнээс сонссон үг маг сонин. "Монголчууд дэлхийн хамгийн ирээдүйдээ итгэлтэй хүмүүс. Дэлхийн бусад улсын бүх хүмүүс ирээдүйгээ ямар байхыг мэдэхгүй ямар нэгэн байдлаар дансандаа мөнгө хадгалдаг. Монголчууд маргаашдаа хамгийн итгэлтэй хүмүүс" гэдэг байгаа тэгхээр миний бодсоноор бол маргааш надад юу тохиолдох нь хамаагүй би нөгөөдөр мөнгө олхоо мэдэж байгаа бол олдохгүй байж магадгүй гэсэн бодол хэзээ ч өвөрлөхгүй байлаач аргалж чадна гэдэг Монгол хүн бүрт байдаг юм байна лээ. Баян амьдралыг эрхэмэлдэг Монголчууддаа мэнд.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment