Нүдэн дээрээ бүхнээ алдаж байгаа мэт
Миний гэсэн бүхэн байхгүй болоод байгаа юм шиг санагдах болсон өчигдөр унтахаасаа өмнө мэдэрсэн мэдрэмж. Би хэзээ ч тийм мэдрэмж авч байгаагүй мэт санагдах юм. Одоо байгаа бүхнээ хайрлан хамгаалж өөрийн болгож явах цаг ирсэн мэт санагдана. Би дахиж алдмааргүй байна. Бий болгож бүтээж өөрийн болгохын төлөө явсаар л байх болно. Алдах гэдэг маш их харуусалтай санагддагч буцаад бий болгож чадах зүйл байвал заавал араас нь тэгтлээ хөөцөлдөөд байх алба байхгүй болно. Харин Аав ээжийгээ алдвал би харуусна. Тэд надад ганц учраас харин эмээ өвөө бол яадын надад 4 байсан би бүгдэнтэй нь уулзаж амжаагүй ч надад мэдэж намайг мэдэж байсан нь надад хангалттай. Хайрлах зүйлс бол Аав ээж гэж дотроо бодож байна. Харин эхнэр аваагүй болхоор би ямар байдгыг нь би ёстой хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн өглөөний толгойд гэнт буусан зүйлс энэ байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment