Монгол бүсгүйчүүд

Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа
Зүг нийлсэн алаг морьд шиг
Гантай залуу насны минь
Солонгын долоон өнгө чи хаана байна
Ган төмөр шиг сэтгэлийн минь
Соронзон үр чи минь хаана байна
Мөрөөдлөх насний минь
Мөнгөн сарнай чи хаана байна
Мөсөөр шаргих амьдралын минь
Мөнхийн зол чи хаана байна
Гүнзгий мөрөн шиг амьдралын
Гүүр болсон алдрай минь ээ
Хүн хэмээх алдрын
Нүүр болсон амраг минь
Хүүхэн хэмээх нэрийн
Турихан бүхнийг агуулж
Түүхт Монгол орны
Тулгын түшсэн эхчүүд минь ээ
Мооль жимсний ширхэг шиг
Тормолзонхон нүдтэй
Морин цэрийн сэлэм шиг
Туялзсанхан нуруутай
Монгол бүсгүй танийхаа
Гэрэл сүүдрийг тодруулс хийж
Монгол яруу найраг ч
Гэгэлзэн байж дуулхуу даа.(Чойном Монгол бүсгүй шүлгийн хэсгээс)

     Монгол бүсгүй хүн чи миний сэтгэлийн утсыг хөндчөөд Хааш яаш хувцсалсан намайг ханагар том цээжтэй болгочоод Хорвоогийн явдлыг мартуулж хориглох боломжгүй болгочоод Хааяа нэг дуг хийлгэж бүүвээлж өгчөөд Харах нүдний тусгалыг тогтохын аргагүй болгочоод Хорвоог үзэх үзлийг минь Хүн тоохооргүй өөрчлөгдсөнийг хэн хэн нь дурлал өөрчилсөн гэж таахгүй, бодохгүй, сэтгэхгүй байсаар байж би Хаа холын хүүхнээс багын чинийхээ мэдрүүлсэн бүхнийг мэдрэхгээд би олсонгүй.

     Ган халуун дурлалыг анх хэн хэн маань асааснаа мэдэхгүй ч хамгаас түрүүнд "Би!!!" гэж орилох чи минь хаанаас ирээд хаашаа явж байгаагаа мэдэхгүй өссөн юм. Хорвоогийн хамгийн сайхан үгсийг биендээ хэлж, амттай бүхнийг хамтдаа идэж, үзээгүй газар үзэж хамтаа бүхнийг хийхэд бага байсан ч хурдан том болхын төлөө хамтдаа зүтгэж байсан.

     Анхны хайрын анхны нэгэхэн үг үгээ даасангүй. Гэнэн хонгор насныхаа гэгэлзэх сэтгэлийн нулимсаа дуслуулж, хоёр тийш хараад эргэж хархаа мэдэхгүй бардам зандаа хөтлөгдөөд багын тэр зүгрүү яваад буцаж тийшээ зүгэлсэнгүй. Монголын сайхан нэгэн эмэгтэйг ингэж нэгэн гомдоож билээ.


Монголчууд бид үг үгээ даалгүй бодох зүйлгүй тойроод явдаг зүйлсүүд зөндөө байгаа билээ. Бүсгүй хүн гэдэг эрхэм нандин бихний дээд эгэлгүй мөнхийн бурхан. Эрэлхэг баатар эрчүүд уйлж төрдөг. Энхрийхэн энэ эмэгтэйчүүдийг хайрлаж явах талаар олон олон зохиол дуу шүлэг байдаг ч эрчүүд бид хаяагаа хадрах ухна мэт аашилж ааг омгоо үл зогсоож арцалдаж уралдахыг илүүд үзэж аагархаж омгорхож явах нь илбэг болжээ. Урид "Гунхсан нэг нь намайг тоохгүй Гутлаа чирснийг нь би тоохгүй" гэдэг үг одоо үгүй болж гунхсан нэгэн нь баяны дэсгэр гэгдэж гутлаа чирснийг нь гарных хий хөнжил гэх болсон. Ийм хэрцгий үг сонссон эмэгтэй хүн ааваасаа л ичдэг юм. аав болох бид ухаан нь саруул байж уужуу сайхан сэтгэлээр эмэгтэй гэх энэ эрхэм нэрийн эзэн нь болж яваа тэднийгээ магтан хүндэтгэж явцгаая!

No comments:

Post a Comment