Сонсгол

Миний сонсгол одоо ямар зүйл тогтоод байгаагаа би мэдэхгүй байна. Дуу сонсох гэдэг насны заагтай юм уу эсвал өөрийн бодсон зүйлүүдээр хязгаартай бас цаашаа үргэлжилдэг юм уу. Миний эргэн тойрон байдаг хүмүүс янз бүрийн дууг сонсох юм. Би хэзээ ч өөрийн дуртай гэсэн зүйлээ хэнээрч заалгалгүй муулуулалгүй өмөөрсөөр ирсэн. Би хип хоп, рок дуунуудыг маш их сонсдог. Хэзээ ч хэнээр ч заалгаагүй зөлүүлээгүй тэхдээ сонсож үзээгүй дуугаа сонсдоггүй гэж тэнэг хүн шиг хэлэхгүй сонсож үзээд надад таалагдах эсэхийг нь өөрөө дугнэж үздэг. Яг одоо сонсож байгаа дуу гэвэл Breaking Benjamin-We Are Not Alone цомог сонсож байна. 

Тэгээд цаашаа энэ дуутай хамт нэг микс болж орсон дуунуудыг сонсоод сууж байна. Би залуу хүн сонсох зүйлээ бусдад хэлмээр байна. Хэн миний энэ дууг сонсно тэр нь залуу хүн харин бусад нь ;)) нөгөө миний хэлэх дургүй үг болчоод байна. Та заавал энэ дууг ойлгож сонсох хэрэгтэй гэж үү гэтэл хүмүүс төлөх хэл дээрч дуугаа ямар гүн утгатайг ч мэдэхгүй сонсоод явдаг шүү дээ. Би ойлгохгүй байгаа ч яагаад ийм дуу сонсож болохгүй юм. ойлгохыг хүсэх байсан бол би ном унших байсан харин энэ чинь дуу шал ондоо хүнд хүргэх гэсэн зүйлээ дууны үгнээс гадна аяар нь бас давхар хэлээд явж байгаа болхоор энэ дуу гэж үүссэн юм бол уу.

Дуу сонсоход яагаад мэдлэг хэрэгтэй байдаг юм бол одоо үед хэн хүнгүй шилдэг гэсэн дууш сонсож болоод л байдгышд. Дууг дуулж байгаа хүмүүс өөрсдөө дуулж чадах чадвартай байвал болоошд хүн болгон тэрнийг сонсох алба байхгүй учир. Тэгээд би энэ хорвоогоос холуур байхын тулд дууг сонсож дагаж дуулж толгой бүхэл биеэ савчих дуртай. За ингээд миний бодсон бодол хаашаа байх нь хамаагүй та өөрийн сонсох дуртай сонс тэндээсээ хүсэл тачаалаа хүссэнээрээ ав. 

Энэ тус блогын фэйсбүүк хуудас болно.

No comments:

Post a Comment