Хүнд үнэнээ хэлж чаддаггүйгээсээ болж. "Их юм алдсан", "Ихийг олсон" хэрэв хүн худал хуурмаггүй бол амьдрал бас л утгагүй мэт. Хүнд итгэнэ, хүнийг итгүүлнэ гэдэг нандин чанар. тэр чанарыг нь худал хуурмгаар хуурах нь шудрага бус гэвч тэр хүн нь мэдэхгүй л бол зүгээр. Би хүнд үнэнээ хэлж чаддаггүйгээсээ болоод өөрөөсөө ихийг алдаж байсан хүмүүсийн нэг юм. Олж чадна бүтээнэ гэсэн сэтгэлээр би өөртөө байгаа бардам зан, сэхүүн байдлаасаа болж алдаа их гаргадаг.
Би өөрийн сэтгэлээ илчилж чаддаггүй гэдгээ саяханаас мэдэж авсан. өөрийн хайртай хүндээ зүгээр л сайн найз шиг ханддаг болчоод байгаа. Одоо тэр байдлаа алга болгохын тулд дахиж худлаа ярих хэрэгтэй болсон байх. Яагаад? яагаад гэвэл би одоо дахиж өөр хүнс сэтгэлээ илчилхийн тулд худлаа ярьна. Эхний хүндээ бодох бодол толгойноос хэзээ гарахаа сайн мэдэхгүй байна.
Тиймээс миний худлаа ярьна гэдэг хэзээ ч дуусахгүй амьдралын бүх салбарт.

No comments:
Post a Comment