Айдас

Би үхэхээс, амьдрахаас айдаггүй гэвч нэг л зүйлээс айдаг. Би аав ээжийгээн үгүй болход айхгүй яагаад гэвэл тэд минь иөнх биш гэвч надтайгаан удаан байгаасай гэж хүснэ. Би хүүхдээн ямар хүн болох бол гэж айхгүй сайн хүн болоосой гэж залбирна. Би амьдралын замаасаа айхгүй би өөрөө түүнийгээ зурж яваа. Би замаа өөрөө чиглүүлж яваа. Миний айдас миний үг. Миний айдас миний үйл. Би худлаа ярихгүй хүнд хэлэе гэсэнээ хааяа хэлж чаддаггүйгээсээ болоод би өөрөө өөрсөө ичдэг айдаг. Би хэлэх ёсто үгээ хэлмээр байсан ч айгаад хэлдэггүй. Би хэлэх үгээ хэлдэг хатуу чангаар хэтрүүлэгтэй ч хэлж чаддаг. Миний үг ямар хүчтэйг би мэддэг хэрнээ би цэгнэж бас хэлж чаддаггүй. Энэ л миний айдас. Хэлж чадаагүй үгнээсээ болж ирээдүйгээ, хэлсэн үгнээсээ болж ирээдүйгээ ч би өөрөө үгүй хийж бас бүтээж ч байна. Миний энэ үг хүнд хүрээд хэнийг гомдоочих бол би ямар нэгэн зүйл хэлэхгүй өнгөрөөснөөсөө болоод ямар хүнийг хойш татсан бол гэдгээ ч мэдэхгүй байгаа. Би үүрд амьдрахгүй. Би мөнхийн биш гэвч ганц хэлсэн хэлээгүй үг минь мөнх ч болж мэднэ.

МИНИЙ АЙДАС

No comments:

Post a Comment