9 сарын 1

Энэ их сайхан өдөр би 1-9р анги хүртлээ 9сарын нэгэнд хичээдээ очиж байсан санагдчихлаа. Хамгийн анх аавтайгаа хүргүүлээд зургаа татуулж байсан юм. Багшдаа цэцгээ өгөх гэж байгаад өөр ангийн багшид өгсөн юм. Тэр багш надад бэлтгэл ангид хичээл зааж байсан юм. Тэр багшдаа цэцгээ өгсөн.




Аан тэгээд би одоо болтол хамгийн анх хэнтэй 1 ширээнд сууж байсанаа тод санадаг юм. Манай ангийн хөөрхөн охин Солонго тэр бид 2 хамгийн анх 1р ангид ороод танилцаж байсан юм. Танилцаж гэж дээ миний аав тэрний эмээ 2 л гол зүйлийг хийж хажууд минь суулгасан юм. Тэгээ бид 2 сайхан найзууд болж билээ. 7-р анги хүртлээ үргэлж нэг ширээнд суугаагүй ч нэг ангид явж байсан. Тэгээд миний 10 жилийн дурсамж гэж барагдахгүйээ. Бараг амьдрал минь гэсэн үг.

Хэсэг зүйлээс дурьдвал. Би 5р ангид байхдаа бусдын хийгээгүйг хийгээд үзцэн явлаа. Ангидаа анх удаа согтоо очиж хичээлийнхээ өмнө архи уусан. Энэ миний бахархаж ярих зүйл биш ч гэсэн би одоо архи уурдаа хэзээ зогсох ёстой вэ? гэдгээ мэддэг. Зарим хүмүүс зогсохоо мэдэхгүй уусаар байгаад тасарч унаад эвгүй байдалт ордог. Зарим нь цаашаа архинд ордог.

За тэр ч яахав бидний 10 жилийн дурсамж хичээл анх А үсэг заалгаад л их гоё байсан. Тэгээд бидний үед үсэглэлийн баяр их эрт болдог байсан юм даа. шинэ жил болхоос өмнө л шинэ жил тэмдгэлчихсэн байдаг байсан. Би амьдардаа ганцхан тохиох үсэглэлийн баяртаа "Т" үс болж байсан. Миний аавын нэрний эхний үсэг нь Т миний нэрэнд бас Т үсэг ордог. Гээд ч тэр юм уу их дотно үсэг.

Миний багийн дурсамжууд ийнхүү үргэлжилж эхэллээ зарим нь өмнөх постуудад бичиглсэн байгаа.

No comments:

Post a Comment