Bloggerчид.

Бид өөрийн гэсэн бодсон бодолоо бучдад эсвэл зөвхөн өөртөө зориулсан бичвэрүүд бидэнд байсаар байдаг. Тэр боломжийг хангаж өгдөг Блог үүсгэсэн хүмүүстээ талархаж байна. Бид өөрийн бусадтай хуваалцахыг хүссэн зүйлээ энэ зүйлээр дамжуулж гаргадаг. Өөрийн орилмоор байгаа үгээ бичиж тэмдэглэн үлдээдэг. Энэ бүхэн хамгийн сайхан.

Миний бичдэг төрөл гэвэл боловсруулах зүйл байхгүй шууд бодсоноо оруудаг бичдэг. Миний хамгийн сайхан орчин. Гэвч намайг танидаг хүмүүс уншдаг эсэхийг нь би сайн мэдэхгүй. Заримдаа би өөрийн өдрийн тэмдэглэл болгож ашгилдаг. Түүнийг минь хүмүүс уншнуу байна уу надад хамаагүй гэхдээ уншаасай гэж боддог. Уншуулах зүйлтэй байх сайхан. Өөрөө мэдэхгүй ч хүн миний бичсэн зүйлийг уншсан байвал би баярлана. Бас өөрийн гэсэн бодолоо хэнээс ч хараат бусаар бичиж болдог болхоор баярлаж байна. Эрхэм Блогчиддоо энэ өдрийн болон уншигчиддаа мэнд.

No comments:

Post a Comment