Оюутан сурагч

За ойрдоо бичсэнгүй. Өчигдөг харих гээд явж байтал тохиолдсон явдалын талаар бичмээр санагдлаа.
Одоогийн залуус гэж болхоо байсан хүмүүс гэж бид бүгд муулаад байдаг. Өчигдөг болсон гол зүйл гэвэл Автобусанд явж байтал нэгэн эмээд суудал тавиад өгчихгүй миний бухимдалыг хүргээд би хэлж байж тэр эмээг сууогасан юм. Нөгөө залуу нь сайхан бие хаатай эрүүл чийрэг залуу байсан юм. хэнч харсан оюутан гэж хэлхээр байсан ч энгийн оюутанаас арай ондоо юм уншдэг гэхээр оюутан санагдсан юм. Тэгээд би гутарлаалдаа эмээг суудал тавиад өгчихгүй арчаагүй амьтан гээд бодсон чинь гэнэт тэрний буруу яагаад гэж би бодов. Суудал тавиад өгчихдөггүй ахмадаа хүндэлдэггүй залуу байна гэж бодлоо.
Тэр суудал тавьж өгөхгүй байх нь залуугийн буруу яагаад мөн гэж. Хажууд нь хөгшин холгоод зогсоод байгааг мэдсээр байж босч өгсөнгүй.
Тэр залуугийн буруу биш гэж бодвол. Манай залуус хэнээс үлгэр дуурайл авдаг вэ? Анх аав ээжээсээ авсан байгаа. Аав ээж нь анх хүүхдээ сайхан байлгах гээд огтхонч зовоохгүйг хүснэ гэтэл тэр нь маш муугаар хүүхдэд нөлөөлхийг тэд мэддэггүй юм байна. Ингэхээр залуугийн биш аав ээжийн буруу болов.
Аав ээж буруугүй байх шалтгаан бас байна аа. Тэр нь хүүхдүүд аав ээжтэйгээ биш бага байхдаа багштайгаа ангийн найзуудтайгаа хамаг их цагийг өнгөрөөдөг нь олон байгаа. Тэд тэндээс юу сурав найз нөхөд бүгд ижилхэн хүмүүжил авах нь багшаас шалтгаална. Манай багш нар тооны хичээлийг хамгийн сайн заадаг. Гэвч тооны хичээл хэнд хэрэгтэй гэж харин хүн болгодог хичээл манай сургуульд заадаггүй байсан заахчгүй. Харин тэр мэдлэгийг яаж олж авах юм. Багш ярилцаж хүүхдүүддээ цаг гаргаж амьдралын ухаан амьдрах гэж юу вэ? талаар зааж лекц уншиж өгөх ёстой юм. Харин тэд тэгэж чаддаггүй багшийн буруу болов.
Багш буруугүй гэж бодвож бас болно. Яагаад гэвэл багшийн ажлын цаг ямар байдаг билээ олон ангид хичээл орж олон хүнтэй өдөржин харилцаж ядарсан хүн сурагчиддаа ямар цагаа илүү гаргаж тэр лекцийг уншиж өгөхөв. Тиймээс хүүхдүүд сургуулиасаа их сургуульдаа шилжин орно. Шилжин ороод амьдарл гэж юу вэ? Би хэн болох вэ? талаар суралцахын тулд бүгд л их сургуульд ямар ч хамаагүй хувиар авсан ч хамаагүй суралцна. Суралцах шалтгаан тэдэнд ч байгаа аав ээжд нь ч бас байсаар байгаа. Их сургуульд тэд юу сурах вэ? ангидаа ороод хамгийн их хийдэг зүйл бол. Тэд цээж бичиг хийдэг. Цээж бичиг хийх нь тэдэнд залхамаар санагдна. Залхасан оюутанууд бүгд л ядарна эрч хүч байхгүй хүмүүс хамгийн амархан ядарна. тиймээс амьдралын ухаан суух биш эртхэн хариж амрах хэрэгтэй болно. Тэгээд багшийн үг тэдэнд хэрэтэй байтал тэд номын дуу л сонсно. номын дуу ч гэж дээ зүгээр цээж бичиг. Цээж бичиг нь хэнд хэрэгтэй юм. (энд жаахан хадуурнаа. Багш бидэнд хичээл заахдаа бүгдийг өөрийн сурч мэдсэн зүйлээ базаад зааж өгдөг гэтэл яав дахиад оюутанууд түүнийг нь товчилно тэгхээр юу гарч ирэв хамгийн сайн точлохыг оюутанууд сурна. За энэ талаа дараа дэлгэрэнгүй бичнээ) Тиймээс бас л багшийн буруу боллоо.
Бас багшийн буруу биш байх шалтгаан байна. Буруу биш байх нь тэдэнд илүү гаргах цаг мөн байхгүй байлаа гэж бодход хуулан бичигтээ ядарсан оюутанууд багшийн нэмэлт цагт суух нь хэд байгаа бол. Тиймээс боловсролын систем буруу гэж бас болно. Боловсролын системийн бүх шатанд "хүн гэж юу?", "ахмадаа хүндэтгэх гэж юу?", "амьдрал гэж юу?" энэ мэтчилэн асуултанд хариулт хүн болгон өгч чадна. Харин тэрнийгээ хэрэгжүүлдэггүй тэр талаар нь заадаггүй. Манай ерөнхийлөгч шиг хүмүүс олон байсан бол манай хүүхдүүдийг хүмүүжил бага ч гэсэн өөр байхсан. Манай ерөнхийлөгч шиг уран илтгэгч олон байсан бол хүн болгон одооноос эхлээд суралцна. Харин манай ерөнхийлөгч зүгээр л нэг уран илтгэгч хүний зүрхэнд хүрч чаддаг яридаг хүн. болж таарлаа. Манай боловсролын систем энэ хүн шиг хүн олон байгааг мэдэж байгаа гэвч олон байсан ч тэдэнд зориулсан цаг гэж байхгүй харин тэдэнд зориулсан цагийг гаргаж өгөх талаар боддог. Тэр нь төлбөртэй сургалт.
Яагаад хүмүүс сурч боловсрох эрхээ үнэлүүлэх болов боловсролын системд нь тийм зүйл байхгүй.

За энэ бичвэр нилээн онцгүй уйтгартай болов. Өөрөө бичиж суухдаа анхаарлаа хэд хэд удаа анхаарлаа сарниулав. Энэ чи бас миний алдаа. Дээрх зүйлсээс ганц буруу зүйл гэвэл би өөрсдийн буруу гэж бодож байна. Амьдралын алхаж орчоод сууж хэвтэж мөлхөж өнгөрүүлдэг амьдрал болж хувираад байна.

No comments:

Post a Comment