Наран ургах зүг.
Өглөө та бүхэн бүгд харж байгаа л байлгүй. Наран ургах зүг ямар үзэсгэлэнтэй ямар догдлуулдаг билээ? Минийхээр бол хүн болж төрсөндөө баярлаж аав ээж хайртай бүхнээ бодож тунгаадаг, сайхан өглөөг харах нь сайхан ирээдүйтэй өдөр мэт санагддаг байж билээ. Өглөөний цэнгэл агаарийг нарны туяа бүлээцүүлэх мэт торгон амьсгал, нүтэнд харагдаж байсан туяа хэдий тод байсан ч нар ургахад бүдэгрэн алга болох мэт нар л нүдэн маш томоор харагдаж байдагсан. Нарны цацраг найланхай хонгор байдалтай байсан ч нар бол нар шүү дээ бүхнийг гийгүүлэгч эрдэнэ. Бодлогоршсон байдалтайгаар байрандаа хөлөхгүй байгаа боловч бидний нүдэнд чи минь дэлхий гэдэг гаригаасаа хагацаж салахгүй дуралсан мэт дурлалдаа үнэн байгаа нь бидний эх дэлхий гэдэгийг хэн бүхэн мэдэх бизээ. Харин энэ сайхан эх дэлхий минь устаж үгүй боллх гээд байгаа мэт санагдна. Миний өглөө хархыг хүсдэг эрдэнэ бүгдийг гийгүүлэгч НАР минь ердөө бидэнд харагдахгүй байгаа гэдгийг та бид мэдэж байгаа нар биднийг хайрлахгүй байгаа мэт биш харин эх дэлхийгээ бид хайрлахгүй байгаа. Хайр гэхээр бодож тунгаалдаа. Би лав хайртай хүндээ өөрийнхөө муу занчанрыг харуулахгүй байхыг хичээн өөрийн муу зуршил гээд бүхнээ харуулахгүй байхыг хүсдэг тэгээд ч муу зан чанараа тэрүүгээрээ үгүй хийхийг бодно гатал энэ эх дэлхийгээ бид хайрлаж хамгаалсаар ирсэн байдаг гаж түүхийн хуудаснаа байсаан байсан. Харин одоо бид яасан юм бол? Газараа ухаж өглөөний ургах нарыг лав харж чадахгүй байгаа. Одоо зөндөө гоё хөгжсөн дэлхий минь хүмүүс газрын гүний 300митрээс усаа ууж газрын хөрсны доодох баялагаараа цахилгаан эрчим хүчээ гаргаж аваад л байгаа. Тэр зайлшгүй асуудал л даа гэвч яагаад зөвхөн нүүрс байж болоогүй юм бол. Тэрч яахав өглөө босоод харахыг хүссэн зүйлээ харж чадахгүй байна гэдэг маш муухай. хажууд хэвтэх хань байхгүй байгаа мэт л байдаг. өглөө болгон нарандаа залбирч нарандаа өргөл өргөдөг хүмүүс нараа харж чадахгүй ямар хэцүү байгаа болоо. Өглөө эрт босдог хүмүүс одоо миний энэ бичиж байгаа цагт сэрдэг хүмүүс мэдэхгүй биз. За энэ утаатай өдрүүд хурдхан дуусхын төлөө гээд.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment