Үзсэн кино. Hobbit


Хоббит буюу бөгжийг энгийн нэгэн одой яаж өөрийн болгосон талаар маш гайхалтайгаар харуулсан кино болж чадсан байна. 


Миний үзэж байсан киноны бас нэгэн шилдэг нь болж чадсан энэ кино болж чадсан юм. Гэндолф энгийн нэгэн одой хоббийг сонгож хулгайчийн үүргээр устсан хаант улсын ирээдүйг босгох сонголтын хийсэн болно. Одой устсан хаант улсын аврах их аялалд явахгүй гэж гүрийсээр үлдэх боловч өглөө сэрээд тэдэнтэй хамт явхаар шийдэн араас нь очно. Багтаа элсүүлэн орсон тэрнийг бүгд л хайрлан хамгаалж хүн чулуу болоод оркийн армитай болон тэр үеийн хаантай хүртэл уулзах болно(би Wargraft тоглодог Bucher хэлээх цэрэг тэр үед гарч гэдэснийхээ онгорхойг авна). Элфийн ханхүү гүнж гэх мэт олон улстай танилцаж мөн 5 шидтэн гарах тэдгээр үүп нь бүгд өөрийн чадвар зэргийг маг эвтэйхэн хөгжилтэй ч гэмээр гаргах болно.Оркийн арми үржин зэвсгээ хийх газар гэнтийн явдалаар орж маш сонирхолтой байдлаар гарч ирнэ. Манай одой тус оркуудаас үнэртдэггүй гэсэн шалтгаанаар баригдалгүй явж байтал нэгэн орк түүнийг харан түүнтэй хамт доошоо гүн хавцалруу унна. Доор азаар амьд үлдэж бэртэл гэмтэлгүй ухаан алдсан байдалтай сэртэл түүнтэй хамт унасан оркийг манай сонирхолтой Хоббит болох Смигол зэрлэг болсон байдалайгаар түүнийг авч идхээр явна. Baggins минь(дээрх зурганд) гэнтийн зүйл харах болно. Смиголоос үер бусийн бөгж унахийг харна. Түүнийг аваад араас нь явна. Тэгээд дээшээ гархийн дулд Смиголоос тусламж хүсэх боловч тэр нь явуулах биш оройн зоогондоо идхийг хүсэх болно. Тэгээд тэр 2 мөрийтэй оньсого таалцах болно. Baggins оньсого нь дууссан боловч түүний хааласанд юу байгааг асуух болно тэгээд тааж чадаагүй Смигол уурлана. Санамсаргүй байдлаар Baggins өөрийн хуруундаа оруулхад үл үзэгдэгч болсон байлаа. Смигол хулгайч хэмээн маш их уурлан түүнийг хайх боловч олж чадахгүй байлаа. Энэ үед Gandalf бусдыгаа авар байлаа. Аврагдсан арми зугтаасаар хавцалын завсраар тусах нарны гэрэл рүү гүйцгээнэ. Түүнийг нь харсан Baggins Smeagolыг хөл доороо дэлслэн гарч зугтаах болно. Тэгээд өөрийн амьд гарч ирсэн түүхийг худал үгээр хэлнэ. тэгээд цаашаа адал явдал дуусаагүй бөгөөд олон сонигхотой зүйлсүүд тохойлдоно. Устсан хаант улсыг сэргээх аялал нь цаашаа үргэлжлэнэ.


Киног үзхэд маш гайхалтай санагдсан маш гоё өнгөний ялгаралтай байсан. Надад Harry Potterийн сүүлийн хэдэн анги үл таалагдаж байсан юм. Өнгө зүс нь нэг л бараан байдаг байсан. Харин Хоббит үзхэд сэтгэл догдлуулсан зүйлсээр дүүрэн байсан юм. Зарим киног таахад амархан байдаг бол Хоббит учир битүүлэг сонирхолтой байдлаар нэгнийгээ аварч байсан өнгөний ялгарал нтр гээд маш их таалагдсан. Ярихад хүртэл харамсмаар кино болсон байна. Хүмүүстээ хандаж хэлхэд зүгээр л үзээрэй гэж хэлмээр байна.


No comments:

Post a Comment